Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар 585 хүнээс илэрч, Монгол Улсад бүртгэсэн нийт тохиолдлын тоо 47033 боллоо. Харин 1548 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 37281 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдлээ. Нас барсан хүмүүсийн тухайд 69-91 насны иргэд бөгөөд 28-3 хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан байна.
Эмчлэгдэж байгаа иргэдээс хөнгөн 2444, хүндэвтэр 1451, хүнд 515, маш хүнд 116 буюу нийт 4525 өвчтөн эмчлүүлж байна. Түүнчлэн гэрийн ажиглалтад 4349 хүн байгаа. Үүнээс гадна 664 хүнд тандалт судалгаа хийж байна.