ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Синофарм үйлдвэрийн Вироцелл вакциныг 600 мянган тунг хүлээж авсан. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун Астразенека вакциныг хүлээн авсан.
Энэ вакцинуудыг ихэвчлэн 2-р тунд хэрэглэх юм. Вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа тул таньд залгаж мэдэгдээгүй бол урьдчилан очиж дараалал бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй. Нэгдүгээр тунд хамрагдсан бүх иргэдийг 2-р тунд хамруулна. Астразенека вакцины хувьд 56 хоног байгаа, Синофарм үйлдвэрийн Вироцелл буюу Cor-V вакцины хувьд тун хоорондын зай хамгийн багадаа 21 хоног байж болох бөгөөд 21-56 хоногийн хугацаанд 2-р тунг тариулахад дархлаа тогтцод сөргөөр нөлөөлөхүй.
Лабораторийн чиглэлээр ажилладаг хүмүүс дунд буруу мэдээлэл өгч, шинжилгээний хариуг буруу гаргах, шинжилгээг засах ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт байхгүй.
Спутник вакциныг Засгийн газар болон ЭМЯ одоогийн байдлаар албан ёсоор оруулж ирээгүй. Оруулж ирэх гэрээ хэлцлийг Засгийн газрын түвшинд хийж байна. Урд нь “Монгол Эм Импекс* ХК 10 мянган хүн тун вакциныг тусгай зөвшөөрлийн дагуу оруулж ирэн Интермед эмнэлэг дээр иргэдийг хамруулсан.