• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Пүрэв, 8 сар 18, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Халдварын эрсдэл таньд ойр байвал Notification ирнэ

2021/04/19
: Нийгэм
0
Халдварын эрсдэл таньд ойр байвал Notification ирнэ
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 19-нд Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд Google болон Apple компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаарай.

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо COVID-19 ERSDEL системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа  “И-Mонголиа” системийг ашиглаж, хариуг хүлээн авах боломжтой
Нийгэм

Иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа “И-Mонголиа” системийг ашиглаж, хариуг хүлээн авах боломжтой

2022/08/17
ЭХЭМҮТ 33 сувилагчдаа орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичиг гардууллаа
Нийгэм

ЭХЭМҮТ 33 сувилагчдаа орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичиг гардууллаа

2022/08/12
40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ
Нийгэм

40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

2022/08/12
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв
Нийгэм

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

2022/08/12
Дэлхийн эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухаан дор нэгдэж байна
Нийгэм

Дэлхийн эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухаан дор нэгдэж байна

2022/08/12
Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
Нийгэм

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022/08/02
Дараагийнх
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн ноцтой осол гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн ноцтой осол гаргажээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev