• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Насжилт өндөртэй автомашин замын хөдөлгөөнд оролцож, улмаар орчныг бохирдуулж байгаад анхаарах ёстой гэв

2021/03/25
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн шинэчлэсэн найруулгын төслийн тухай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэх товтой.

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, зорилтод арга хэмжээ авч буй. Тэгвэл 2021 оны өвөлжилтийн жилд Налайх дүүргийг уг бүсэд оруулахаар судалж эхэлжээ. Ингэснээр Налайх дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш түлэх боломжтой болно.

Мөн “Таван толгой түлш” компанийнхан түлшинд агуулагдаж байгаа хүхрийн хэмжээг бууруулах зорилгоор барьцалдуулагч нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах хороо байгуулжээ. Энэ төрлийн барьцалдуулагчийг ашигласнаар хүхрийн хэмжээг 20 хувиар бууруулах боломжтой.

Түүнчлэн тус компаниас нүүрсний түүхий эдийг дулааны аргаар боловсруулахаар ТЭЗҮ боловсруулсан бөгөөд үүний үр дүнд хүхэр 50 хүртлэх хувиар буурна гэж үзэж байгаа юм. Харин автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэрлэн дохионы удирдлагын системийг сайжруулах, ингэснээр ямар үр дүнд хүрэхийг судлах, евро-5 шатахууныг хэрэглээнд нэвтрүүлэх, бохирдол ихээр ялгаруулж буй автобус, тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээнд хяналт тавьж, сайжруулах гээд шат дараатай арга хэмжээ авч буй талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.

Нийслэлийн агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйл нь халаалтын зуухууд байдаг. Иймд нийслэлийн ЗДТГ-аас халаалтын зуухуудыг буулгах, сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж буй. Тухайлбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 100кВт-аас дээш хүчин чадалтай зууханд MNS5043:2016, MNS5919:2008 стандартын дагуу жил бүр хэмжилт хийж байна. Өнгөрсөн онд 48 аж ахуйн нэгжийн халаалтын зууханд хэмжилт хийж, стандарт хангаагүй 31 зуухны хэмжилтийн дүнг холбогдох байгууллагад хүргүүлж, сайжруулалт хийжээ.

Мөн нэгдүгээр сард “Ванхүү” ХХК-ийн КCRM-0.6МВт хүчин чадалтай зуухнаас хаягдах хүхэр, тоос стандартаас давсан, “Сайле Фүүд Монголия” ХХК-ийн DZL-2тн/цаг зуухнаас хаягдах СО стандартаас давсан байсныг хэмжилтээр дүгнэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.

Эдгээрээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулахад хувийн хэвшилтэй хамтран ажиллах талаар судалгаа эхлүүлжээ. “Юу би метан” ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхүүдийг хийгээр халаах цогц ажлыг туршилтаар нэвтрүүлэхээр зорьж байгаа гээд цөөнгүй ажлыг дурдаж болно. Цаашид ч хувийн хэвшлийн санал санаачилгыг нээлттэй хүлээн авч буй бөгөөд ирэх тавдугаар сард төр, хувийн хэвшлийн хамтарсан чуулган зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид насжилт өндөртэй автомашин замын хөдөлгөөнд оролцож, улмаар орчныг бохирдуулж байгаад анхаарах ёстой гэлээ. Хурлын дарга Ж.Батбаясгалан “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон байгууллага ажиллаж байна. Хийж буй арга хэмжээ бүр үрд дүн үзүүлэх ёстой. Тиймээс төлөөлөгч нарын хэлсэн саналыг үйл ажиллагаандаа тусгах нь зүйтэй” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-н ээлжит V хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх

АШУҮИС-ийн резидент эмч нарын цалин олгогдоно гэх мэдээлэл ХУДАЛ байжээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev