Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Элизабет* хотхоноос хүн унаж нас барсан хэрэг өнөөдөр гарсан. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад 2021.03.19-ний өдрийн өндрөөс хүн унаж нас барсан тухай мэдээлэл ирсэн. Тус байрны оршин суугч 39 настай М гэх эмэгтэй өндрөөс унаж нас барсан.
Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад элдэв таамаг олон нийтийн сүлжээнд цацагдаж байгаад харамсалтай байна. Одоогоор гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт холбогдуулан түүний нөхөр 39 настай Б-г саатуулан шалгаж байна* гэлээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм. Мөн хорооны Засаг даргатай холбоотой жагсаал цуглаан болж байгаа билээ. Талийгаач уг жагсаалд оролцож байсан гэх мэдээлэл байгаа юм.