ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын 169 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 156 нь ойрын хавьтлууд байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 3833 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3303 боллоо. Улаанбаатарт 169 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 2958 боллоо.
Мөн 13 тохиолдлын халдварын эх үүсвэрийг олохоор судалж байна. Байршлаар нь хэлбэл, Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт байгаа байдал ажиглагдаж байна.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2955 боллоо.
Биеийн байдал нь нэн хүнд 2, хүндэвтэр 42, хүнд 6 хүн, хөнгөн 811 байна.