Энэтхэг улсаас үнэ төлбөргүй бэлэглэж буй 150 мянган тун астразенека вакциныг МИАТ-ийн онгоцоор тээвэрлэн авчирсан. Орой БНХАУ-аас 300 мянган хүн тун фрайзер вакциныг хүлээж авна.
Маргааш өглөө морин цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдах аж. Энэ талаар “Монгол Улсын Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ. Хамгийн эхний тунг хийлгэх нь энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм” гэсэн.
Мөн эхний энэ тунд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хамрагдана гэх мэдээлэл байгаа юм.