Говьсүмбэр аймагт нэг иргэнээс коронавирус илэрсэн тул Улаанбаатар хот руу буцаасан байна. Тэрбээр Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч, 6-ны өдөр эмнэлгээс гарчээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 8-нд Говьсүмбэр аймагт хувийн унаагаараа очсон байна. Аймагт ирснээсээ хойш гэрийн тусгаарлалтад 14 хоног байсан аж.