ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.27-нд нийт 15.202 хүнд шинжилгээ хийхэд 25 хүнд коронавирусын халдвар илэрлээ.
Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ болоод Сүхбаатар дүүргийн “Х appartment* хотхонд өвчлөл гарсантай холбоотой 120 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 4 хүнд халдвар илэрлээ. Мөн тус байрны СӨХ-ийн 1 ажилтнаас халдвар илэрлээ. Мөн пиццаны газрын 3 ажилтнаас халдвар илэрлээ.
Түүнчлэн Дархан-Уул аймагт хүнсний тээвэр хийж байсан жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүн 23-нд Улаанбаатарт ПСР шинжилгээ хийлгээд Дархан-УУл аймагт очсон. Өчигдөр пост дээр хяналтын шинжилгээ хийхэд халдвар илэрчээ. Түүнийг Улаанбаатарт авчирч эмчилгээнд оруулаад байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 861 боллоо. Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1187 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 8 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1692 боллоо. Үүнээс 1244 хүн эдгэрсэн байна.