ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.26-нд нийт 12.039 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод 13 тохиолдол нэмэгдсэн. Бусад аймгуудад бүртгэгдээгүй. Бүртгэгсэн тохиолдлын 2 нь ХӨСҮТ-ийн ажилтан эмч, ариутгагч байна.
Бусад нь кластер тохиолдлууд байна. Энэ нь Бэлхийн задгай, Дамба орчмын нийтийн байрнаас 7 тохиолдол бүртгэгдсэн. Эхлээд эх уурхай нь тодорхойгүй байсан ч танадалт судалгааны явцад тогтоогдсон.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1151 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 42 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1656 боллоо. Үүнээс 1211 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 432 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 2
- Хүндэвтэр 45
- Хөнгөн 384 хүн байна.