• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 21, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Улс төр

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль үзэл баримтлалгүй болж, өргөн барьснаасаа нь 80 хувь өөрчлөгдсөн

2021/01/13
: Улс төр
0
9
SHARES
508
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр Шүүхийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийнхэнд хандаж байр сууриа илэрхийллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийг УИХ-аар батлах гэж байгаа талаар дурдаад, батлагдаж буй уг хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой зөрчил байгааг онцлон дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх ноцтой зөрчигдөж, шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна.

aАвлига албан тушаалын гэмт хэрэг, оффшоор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжийг энэ хуулиар нээлттэй болгож байна. Үүнийг эрх баригчдын өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлж ард түмнийг хохироох зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна.

Монгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орж, олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн намаас шууд хамааралтай болох нөхцөлийг энэ хууль бий болгож төслийг өнөөдөр батлах гэж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байна. Хуулийн төслийн 78.2 т УИХ-ын даргын захирамжаар байгуулж УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулахаар заасан байна.

Засгийн газраас дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр 80 хувь өөрчилж, зарим зүйл заалтыг ажлын хэсэг дээр дэмжигдээгүй саналыг дэмжигдсэн хэмээн оруулж ирсэн нь хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа талаараа байр сууриа илэрхийллээ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой
Улс төр

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой

2022/05/20
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
Улс төр

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

2022/05/20
У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ
Улс төр

У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ

2022/05/13
НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ
Нийгэм

НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ

2022/05/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2022/05/09
LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй
Улс төр

LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй

2022/04/25
Дараагийнх

Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev