Монгол Улс, ОХУ-ын тойрон аялагчдыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд угтан авах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд "Дурсамж цаг хугацаанаас үнэтэй" уриан дор 6 дахь удаагаа зохиогдож буй тус аялалд ОХУ-ын Эрхүү мужийн залуу үеийн төлөөлөгчид оролцож

