МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар өрсөлдөнө

tsenzuurmn 55 минутын өмнө

МАН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, хэнийг нэр дэвшүүлэх асуудлаа дотооддоо хэлэлцэж эхэлжээ.
Тодруулбал, өчигдөр Их тэнгэрт МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлийн гишүүд ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, намаас нэр дэвшүүлэх хүний асуудлыг хэлэлцсэн байна.

Хурлаар намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дотоод сунгаагаар тодруулах шийдвэрт хүрчээ. Одоогоор уг сунгаанд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын нэр яригдаж байгаа бөгөөд тэд хуралд оролцсон гишүүдийн дэмжлэгийг нэлээд өндөр хэмжээнд авсан гэх мэдээлэл байна.

Ийнхүү МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод өрсөлдөөний эхлэлийг тавилаа. Намын дотоод сунгаанд дээрх гурван улстөрчийн хэн нь илүүрхэх, эцэст нь хэний нэр дээр нэгдэж чадах нь ойрын өдрүүдэд анхаарал татах улс төрийн сэдвүүдийн нэг болж байна.