Хичээлийн хоёрдугаар улирал өнөөдрөөс эхэллээ. Энэ улиралд Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн хичээлүүдийг үзнэ. Энэ бол сэтгэл зүрхний боловсрол. Сэтгэлийн тамиртай хүүхэд бэлтгэх хамгийн гол зүйл бол Нийгэмшил-сэтгэл хөдлөлийн хичээл байх болно. Энэ нь оюуны тамиртай, сэтгэлийн тамиртай хүүхэд бэлдэхэд хамгийн чухал хичээл байх болно гэдгийг боловсролын сайд онцолж байна.
Сүүлийн үед төрөлт огцом багассанаар хувийн цэцэрлэгүүд, төрийн сургуулиудад хүүхэд багасаж байна. Энэ жил хийсэн хотхоны 21 бага сургуулийн 17 нь цэцэрлэг дээр суурилсан. Цэцэрлэгийн хүртээмж, бага сургуулиудын хүүхдүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар долоо хоногийн хугацаатай Ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халахад хувийн цэцэрлэгүүд их үүрэг гүйцэтгэсэн.


0 cэтгэгдэлтэй