УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Иргэдээс бидэнд мэдээлэл ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой байж болзошгүй мэдээлэл учир өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. 2006.03.23-нд “Женко” группээс Х.Баттулга гээд хүн гарын үсэг зураад, “Дэвү интернэшнл” групп руу явуулсан албан бичиг байгаа юм. 20 орчим жилийн өмнө Монголын банк санхүү, бизнесийн салбарт “Номаранг”-ийн хэрэг гэж ноцтой зүйл гарсан. Олон хүн хохирогч болсон, 10 сая ам.долларын залилангийн хэрэг гарч байсан.
“Женко” группээс явуулсан албан бичигт “Номаранг”-тай холбоотой хариуцлагыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ ноцтой баримт. Хамгийн ноцтой нь, уг албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал, хүсэлт байсан. Энэ бол Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй юм. Бид байгалийн баялгийг онцгойд боддог. Одоо ч зарим улс төрч байгалийн баялгийг иргэдэд тараая гэж яриад байгаа. Нидэр дээрээ зараад дууссан юм биш үү. Гуравдугаарт, 2006 онд уг бичгийг үйлдэж, бичиг явуулсан хүн УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн өөр ажил хийж болдоггүй. Бизнес хийгээд, газар орон зарах албан бичиг үйлдэх боломжгүй” гэв.


11 cэтгэгдэлтэй
Good https://is.gd/N1ikS2
Good https://is.gd/N1ikS2
Very good https://is.gd/N1ikS2
Good https://is.gd/N1ikS2
Very good https://is.gd/N1ikS2
Awesome https://is.gd/N1ikS2
Good https://is.gd/N1ikS2
Awesome https://is.gd/N1ikS2
Yo, just signed up on bet117bet and it’s pretty decent! Easy to navigate, got some good vibes. Gonna try my luck! Check it out: bet117bet
Alright fam, gave okevip a whirl and I’m liking the selection they’ve got. Smooth gameplay so far. Definitely worth a look if you’re bored. Go check it here okevip
Yo yo yo! jilislotwin is hitting differently. Those slots are FIRE. Could be my new go-to spot! See for yourself jilislotwin