Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагийн санаачлагаар Зуунмод хотын 5 дугаар багийн УАА-н гэр хороололд байрлах “Унагалдайн андууд” цэцэрлэгийг олон улсын стандартын дагуу дулаалж, тохижуулан хичээллэх боломжоор хангалаа.
Тус цэцэрлэгт аймгийн төсвөөс 250 сая төгрөг төсөвлөж, “Монгол базальт” ХК-ийн шилэн хөвөнгөөр гадна дулаалгыг хийжээ. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж гадна хашаа барьж, тоглоомын талбайтай болгон тохижуулжээ.
“Унагалдайн андууд” цэцэрлэг уг нь 2011 онд байгуулагдсан хэдий ч халаалтын асуудлаас үүдэж хүүхдүүд хүйтэн нөхцөлд хичээллэж, эрүүл мэндээрээ хохирч байсан юм.
Тэгвэл 2024 оны хичээлийн жилийн бэлэг болгож, Засаг даргын орлогч Г.Сурмаа санаачлан тус цэцэрлэгийг олон улсын стандартын дагуу засварлан, хүүхдүүд тохилог дулаахан цэцэрлэгтээ суралцахаар боллоо.
Гадна хүүхдийн тоглоомын талбай болон тохижилт нь ч үнэхээр ид шидийн орон шиг гоё болсон байгаа талаар эцэг эхчүүд болон багш нар баярласнаа илэрхийлж байв.
0 cэтгэгдэлтэй