УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат орон нутагт ажиллаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутаг руу чиглэсэн онцлох шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг хүлээн авч ажиллаж байна.
Иргэдийн зүгээс малчдын нөхөн даатгал, сумын 100 жилийн ой, тариалалт, орон нутагт үйл ажиллагаа эрхлэгч зарим компаниудын асуудал зэрэг олон асуудлаар байр суурь илэрхийлж, хариулт авч байсан юм.
Тухайлбал, стратегийн буюу үр тарианы голлох зам, энэ чиглэлийн сумдын иргэдэд нэн шаардлагатай байсан бүтээн байгуулалтын ажил болох Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тэмдэг, тэмдэглэгээг хийж бүрэн дуусгаснаар улсын комисс хүлээн авах юм. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад ямар бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа талаар УИХ-ын гишүүний зүгээс тодотгож байлаа.
0 cэтгэгдэлтэй