Комедиан Д.Амартүвшингийн байгуулсан “Либертари нам”-ыг Улсын дээд шүүх бүртгэхээс дөрөв дэх удаагаа татгалзлаа.
Учир нь Д.Амартүвшин хуульд заасан 801 хүний гарын үсэг бүрдүүлэхийн тулд ашигласан зарим иргэний овог нэр, регистрийн дугаар нь хуурамч, тэр ч бүү хэл намын үүсгэн байгуулагчийн дунд өөрийнх нэр байхгүй байжээ.
Улмаар улс төрийн намын тухай хуулиар тусгайлан шаардсан зарим нөхцөлийг хэрхэн хангасан талаар баримтууд ирүүлээгүй, тухайлбал намд элссэн гэх гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй эсэх талаарх нотломж байхгүй, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байх хууль ёсны хаягийг нотолсон засаг захиргааны тодорхойлолтыг ирүүлээгүй байж.
Өөр намын гишүүнчлэлгүй гэж нотломж гаргасан зарим хүний нэрс нь 801 гишүүний бүртгэлийн жагсаалтад байхгүй, нам үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон гэх зарим гишүүний нэрс тухайн намын 801 гишүүний бүртгэлд байхгүй зэргээр ирүүлсэн баримтын үнэн зөв нотлогдохгүй байгаа учраас Д.Амартүвшин сонгуулиас өмнө намаа бүртгүүлж чадаагүй юм байна.
0 cэтгэгдэлтэй