Сонгуулийн жил эхэлж улстөрийн намууд дор бүрнээ хөдөлгөөнд орж эхлээд байна.
Оны босгон дээр Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын 30 дугаар бага хурал хуралдаж, намын удирдлагуудаа сонгох асуудлыг хэлэлцжээ.
Хуралд бага хурлын гишүүдийн 60 хувь оролцсон бөгөөд 83 хувийн саналаар өмнө нь Барилгын хөгжлийн төвийн дэд захирлаар ажиллаж байсан М.Ибрайг аймгийн Монгол ардын намын хорооны даргаар сонгосон байна.
Аймгийн намын хорооны даргаар 2022 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байсан аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан намын тамгаа шинэ удирдлагад хүлээлгэж өгсөн аж.
М.Ибрай нь Барилга хот байгуулалтын яам, Монголын Хөрөнгийн бирж, Барилгын хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд англи улсад боловсрол эзэмшсэн юм байна.
Баян-Өлгий аймгийн МАН-ыг тэргүүлэн шат шатны сонгуульд оролцох итгэл хүлээсэн М.Ибрайд журмын нөхөд нь баяр хүргэж, амжилт хүссэн байна.
0 cэтгэгдэлтэй