Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Онцгой хамгаалалтын бүсэд буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байна.
Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ.
Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгана.
Авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон.
Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ гэв.
0 cэтгэгдэлтэй