Г.Гантуяа: Энэ жилийн PISA үнэлгээнд 7446 сурагч хамрагдаж байна

tsenzuurmn 15 цагийн өмнө

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага /OECD/-с зохион байгуулдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд /PISA/ Монгол Улс 2025 онд хоёр дахь удаагаа оролцож буйтай холбогдуулан энэ жилийн үнэлгээний онцлог талууд болон тус үнэлгээнд оролцохын давуу талыг танилцуулж байна.
2025 оны PISA-н онцлог талууд:
PISA-н үндсэн 3 чиглэлээс /Математик, байгалийн ухаан, унших чадвар/ гадна нэмэлтээр цахим орчинд суралцах чадварыг үнэлэх зорилго бүхий шинэлэг даалгаврууд багтсан.
Түүвэрт сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга судалгаанд хамрагдаж, сурагчдын үр дүнг өргөн хүрээнд шинжих боломж бүрдсэн.
PISA-н ач холбогдол:
-PISA үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын салбарын цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, бусад улс орноос туршлага судлах;
Монгол Улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд, үнэлгээний экспертүүд, судлаачид болон багш, сурагчид олон улсын түвшний үнэлгээний үйл ажиллагаа, даалгавар, дата өгөгдлөөс туршлага судалж эх орондоо нутагшуулах, шинэчлэлт хийх боломж бүрдэж байна.
2025 онд Монгол Улсаа төлөөлөн сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд /PISA/-д оролцож буй нийт 191 сургуулийн 7446 сурагч, багш, эцэг эх нартаа амжилт хүсье.