“Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь шинэ уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны кино энэ сарын 23-нд нээлтээ хийх гэж байна.
Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тус тус дүрийг бүтээжээ.
“Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ.
0 cэтгэгдэлтэй