“Summer CUP” сагсан бөмбөгийн тэмцээний шилдэгүүд тодорлоо

tsenzuurmn 2024-07-28

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт “Оюунлаг иргэн” хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагийн санаачилгаар аймгийн хүүхэд залуучуудын ордон, Нацагдорж багийн оюутны зөвлөл хамтран “Summer CUP” сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний 16-19 насны эрэгтэй төрөлд:

-Зуунмод сумын “Zm Polaris” баг тэргүүн байр

-Зуунмод сумын “Thunder” баг дэд байр

-Зуунмод сумын “Falcons TFF” баг гутгаар байр эзэллээ.

16-20 насны эмэгтэй төрөлд:

-Хүссэн зүг баг тэргүүн байр

-Монпон баг дэд байр

-Жаргалант сумын Foxes баг тамирчид гутгаар байранд оров.

20-25 насны эрэгтэй төрөлд  Wildcats баг тэргүүн байр,   50shades of play баг дэд байранд шалгарсан бол  Баян нүүдэлчид баг гутгаар байрыг эзэллээ.

Харин тэмцээний шилдэг тоглогчоор:

“Wildcats” багийн тамирчин Бат-Эрдэнэ

“Монпон” багийн тамирчин Хонгорзул

“Zm Polaris” багийн тамирчин Маргад-Эрдэнэ нар тодорлоо.