“Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулна

tsenzuurmn 2024-06-13

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хариуцсан захирал Жан Жун Су, БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиглэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийн талаар товч танилцуулаад “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.