Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, Т.Аубакир, Х.Баделхан, С.Батболд, Д.Батлут, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Г.Занданшатар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Тогтохсүрэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Н.Энхболд, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарын 52 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрийг хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.
Тэрбээр, Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийн үйлчилгээг хүргэх; малын эрүүл мэнд, үржил, чанар, ашиг шимийг дээшлүүлэх, гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлж, зохион байгуулж оролцох юм. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг хийхээр төсөлд тусгалаа гэв
0 cэтгэгдэлтэй