Сэлэнгэ аймгийн сумдад туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө

tsenzuurmn 2024-03-17

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан төрөөс иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймагт   туулах чадвар сайтай автомашинуудыг Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.
Тус автомашинуудыг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Орхон, Сүхбаатар сум, Номгон тосгон, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХХААГ, Хилийн 0243-р анги, Хилийн 0101-р ангиудад хуваарилж өглөө.
Цаашид цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай арга хэмжээг даруй авч ажиллах хэрэгтэйг УИХ, Засгийн газрын гишүүд захилаа.