Төв аймагт “Digital first- Цахимд хэвшье” арга хэмжээг энэ сарын 29-ны өдөр зохион байгуулна

tsenzuurmn 2024-04-25

Монгол улсын Засгийн газраас Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөрийн хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны сайдын  тушаалын дагуу 21 аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Digital first – Цахимд хэвшье” арга хэмжээг энэ сарын 29-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах,  мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжүүлж байгаа программ хангамж, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, цахимд шилжсэн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлана.  Мөн  Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоотой хамтран боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, авто тээвэр, цаг бүртгэл, дотоод удирдлага зэрэг бүхий л салбарын программ хангамжийг сурталчлан таниулах, үүрэн холбооны компаниудын урамшуулалтай үйлчилгээ, төрийн цахим үйлчилгээг иргэд олон нийтэд танилцуулах зэрэг олон арга хэмжээ болох юм байна.