УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монгол Улсад цахим гэмт хэрэг, цахим залилан, цахим луйварт бүх иргэн нэрвэгдэж, олон хүн өмч хөрөнгөөсөө саллаа. Мөн унаа машинаасаа салсан, гэр орноо барьцаанд тавьсан зэрэг ноцтой аюул үүсээд байна. Энэ асуудалд яагаад бид арга хэмжээ авч болохгүй байна вэ.
Хууль зүйн сайд, шударга Б.Энхбаяр хаана байна вэ. Цахим гэмт хэрэгтэй тэмцдэг, цахим асуудал хариуцсан Н.Учрал сайд хаана явна вэ.
Өнөөдөр иргэд бүх юмаа барьцаанд тавьж, цахим залилангийн золиос болж байна. Энэ талаар хууль яаралтай оруулж ирж, УИХ-аар шийдье.
Хууль хүчний байгууллагынхан, арилжааны банкныхан хуйвалдаж, үүнийг зохион байгуулж байгаа гэж би хардаж байна.
Мөрийтэй тоглоомын асуудлыг сурталчилж, яаж орохыг зааж, олон түмний нүдэн дээр гэмт хэрэг үйлдэгдэж байхад Хууль зүйн сайд, шударга Б.Энхбаяр “нүдэн балай, чихэн дүлий” байна” гэв.
0 cэтгэгдэлтэй