Сэлэнгэ аймагт баригдаж буй 50 мегаваттын дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэл 60 хувьтай байна

tsenzuurmn 2024-04-9

Сэлэнгэ аймагт “50 мегаваттын дулааны цахилгаан станц” барих төсөл хэрэгжиж байгаа билээ. Тус төслийн газар шорооны ажил эхлээд явж байгаа билээ. Төслийн явцтай УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат газар дээр нь очиж танилцлаа.
Энэ үеэр “Ride Mongolia” компанийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа, “Төслийг энэ ондоо  60 хувьтай гүйцэтгэхээр зорьж байгаа бөгөөд 2025 оны 8-р сард ашиглалтад оруулна. Төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нартай холбоотой байж, ДЦС-ын төсөлд шаардлагатай шийдвэр, зөвшөөрлүүдийг гаргуулахад дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласны үр дүнд бодитоор хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна” гэв.
Тус төсөл нь Сэлэнгэ аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг хангах, үүгээр дамжуулан бусад томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүд аймгийн төв Сүхбаатар сум болон ойролцоох сумдад хэрэгжих зэрэг бодит үр дүн үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тухайд  төслийг амжилттай хэрэгжихэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажилласаар байх болно гэдгээ илэрхийлж байв.