Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт болсноос үүдэж онцгой байдлын гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнөөдөр тэдгээр зоригт залуусыг сүүлчийн замд нь үдлээ.
Харин үүнтэй зэрэгцэн Засгийн газрын энэ сарын 25-ны өдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд дэлбэрэлттэй холбоотой ноцтой асуудлыг хөндсөн талаар эх сурвалж хэллээ.
Тухайлбал, “…Дүнжингаравын уулзвар орчимд машин дэлбэрэх үед эргэн тойрон дахь автомашинуудад хэн хэн байсан бэ. Улс төрчдийн хамаарал бүхий автомашинууд тэр хавьд хэдээс хэдэн цагийн хооронд байв. Тэдгээр машинд хэрэг нь шүүхээр яваа хэргийн хамаарал бүхий болон хуулийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс хамт байсан эсэхийг тодруулах. Тагнуулын даргын барьсан орон сууц, тэдний эргэн тойронд тэр өдөр ямар ямар уулзалтууд болсон бэ. Эдгээрийг цогцоор нь нягталж, хэрэг нээж шалгах ёстой.. хэмээн үүрэгдсэн аж.
Нэг үгээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дүнжингаравын уулзварт гарсан осол, дэлбэрэлтийг тохиолдлынх биш гэж үзэж байгаа бололтой.
0 cэтгэгдэлтэй