Өмнөговь аймагт “Эрүүл монгол хүн”, “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгждэг. Энэ хүрээнд нутгийн иргэд рүүгээ чиглэсэн олон төрлийн ажил хийдэг. Үүний нэг нь спортын олон төрлөөр хичээллэх боломж, орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Ширээний теннис сонирхогчид, тамирчдыг хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх клубтэй болоход нь орон нутгийн зүгээс 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Ингээд ширээний теннис сонирхогчдод зориулж шинэ заалыг нээжээ.
Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдээс гадна, ширээний теннисний ахмад мастерууд, үе үеийн тамирчид хүүхдүүд багачууд зэрэг 100 гаруй хүмүүс оролцжээ.
Шинэ заалны нээлтэд зориулж ахмад болон өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд ширээний теннисний 5 төрлөөр тэмцээн зохион байгуулжээ. Теннисний спорт сонирхогчид шинэ заалтай болсноор уг спортын ололт амжилтууд улам нэмэгдэх нь дамжиггүй юм.
0 cэтгэгдэлтэй