Сурагчдын хичээл нэгдүгээр сарын 29 -нд эхэлнэ

tsenzuurmn 2024-01-26

Сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх юм.

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 781178 хүүхэд суралцаж байна

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас сургуулийн удирдлагуудад сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх, биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох, ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх, замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах, “School police” хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах  үүрэг чиглэлийг өгсөн байна