УИХ-ын 2024 оны сонгуулийн хууль, тоглоомын дүрэм тодорхой болсноос хойш бүсүүдэд нэр дэвших хүмүүс эхнээсээ тодорхой болж, тус тусын ажилдаа оржээ.
Тухайлбал, Дорнод аймгаас Дорнод аймгийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч У.Даш, ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн нар нэр дэвшинэ гэсэн бор шувуу нисэж эхэллээ.
Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой сонгууль болно. Тодруулбал, Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар хуульчлахын зэрэгцээ сонгуулийн холимог тогтолцоог анх удаа эцэг хуульдаа тусгаж өгсөн. 2024 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдах парламентын гишүүдийн 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар орж ирнэ.
УИХ-ын сонгуулийн хуулиас дутахааргүй бас нэг чухал асуудал бол сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тогтоол. Өнгөрсөн хугацаанд нэг мандаттай 76 жижиг тойрог, 2-4 мандаттай томсгосон тойргоор сонгууль зохион байгуулж ирсэн бол энэ удаад бүсчлэн хувааж 13 тойргийг байгуулсан. Ингэснээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд 6-р тойрог буюу Зүүн бүс болж байгаа юм. Тэгвэл Ардчилсан намаас Дорнод аймгаас Дорнод аймгийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч У.Даш, ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн нар нэр дэвшихээр горилж байгаа бололтой. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 10-нд албан ёсоор тодорно.
0 cэтгэгдэлтэй