С.Одонтуяа: 7-11 насныхны дунд  таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн байна

tsenzuurmn 2023-12-13

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй боловч энэ нь эрүүл мэндийн тухай хууль юм.

Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль юм.

Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна.

Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа хийхэд 7-11 насныхны дунд  таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн нь хамгийн аюултай үзүүлэлт байгаа юм.

Таргалалт, бусад өвчлөлтэй тэмцэхэд уг хууль чиглэж байгаа.

ДЭМБ-аас 2016 онд энэ төрлийн татварын бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан төдийгүй эл арга хэмжээг авахгүй бол цаашдаа үүнээс үүдэх эрүүл мэндийн өсөн нэмэгдэх зардлыг шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болно.