“Mongolian Mining week-2003” чуулган энэ сарын 9-13 өдрүүдэд болно

tsenzuurmn 2023-10-5

Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mongolian Mining week-2003” чуулга уулзалт 2023.10.09-10.13 өдрүүдэд, Улаанбаатар хотод болно.
 Чуулга уулзалтад дотоодын оролцогчдоос гадна Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 гаруй улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж оролцохоор бүртгүүлээд байна.
Онцлог ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР манай уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөлөл Роберт Фрийдланд, Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал  Мишель Манук нарын зочид ирж оролцох аж.