Улсын салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүчээр УУХҮЯ-ны ТЗУГ-ын санхүүгийн хэлтсийн дарга Б.Отгонцэцэг тодорлоо

tsenzuurmn 2023-12-4

Монгол Улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 112 жил, Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсний 30 жил, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баярыг тохиолдуулан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолыг 26 дахь жилдээ зохион байгууллаа.
Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн 2023 оны шилдэгүүдийн Улсын салбарын шилдэг нягтлан бодогч, санхүүчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга Б.Отгонцэцэг шалгарлаа.
Б.Отгонцэцэг танд болон Эрдэс баялгийн салбарын нийт санхүүчдэдээ Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баярын халуун мэндийг хүргэе!