УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм.
Нүүрсний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцох хүсэлтээ илэрхийлсэн.
Хүсэлтэд, “Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна” гэжээ.
0 cэтгэгдэлтэй