Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан болж, 2024 оны аймгийн төсвийг баталлаа.
Өмнөговь аймаг 2024 оны төсвийг 1 их наяд 446.2 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд үүний 49.7 хувь буюу 719.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.
Орон нутгийн 2024 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардалд нийт төсвийн 37.1 хувь буюу 537.1 тэрбум төгрөгийг зориулах ба 13.2 хувь буюу 189.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталсан юм.
0 cэтгэгдэлтэй