Ерөнхийлөгчийн хуурамч бичлэгийг тараасан М, А нарыг баривчлан, яллагдагчаар татан шалгаж эхэлжээ

tsenzuurmn 2023-11-21

ҮАБ-д нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа С.Тайван “Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан талаарх мэдээлэл өглөө.

2023 оны 11-р сарын 19 өдөр Tik tok апплекшн дээр “Цахим ертөнц” гэсэн хаягнаа хуурамчаар хүний дуу авиаг өөрчилдөг программын тусламжтайгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 9-р сарын 1-ний өдрийн “Дэлхийн нийслэл Хархорум” теле хичээлийг өөрчилж, хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийсэн хуурамч бичлэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой радио үзэх” пэйж хуудсаар олон нийтэд сүлжээнд цацагдсан.

Энэ асуудлын Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.

Тиймээс  М, А нарыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан, худал мэдээлэл тараасан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна.