УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Цэргийн алба хаах нь аюултай гэх эх оронч үзлийг мохоож болохгүй. Харин ч эсрэгээр бие бялдарын, сэтгэлгээний хувьд жинхэнэ эр хүн болж гардаг гэсэн хуучны яриа, заншлыг сэргээх хэрэгтэй. Цэргийн албанд явснаараа эр хүн болдог юм гэдэг сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй.
Цэргийн ангиудад сэтгэл зүйч ажилладаг байж, цэргийн албанд татагдан ирсэн хүүхдүүдийн сэтгэл зүйг чадваржуулдаг, амьдрах ухааныг сургадаг тогтолцоог бий болгомоор байна. Ер нь сүүлийн үед эмэгтэйчүүд цэргийн алба хаах сонирхолтой байгаа. Эмэгтэй хүн амьдрах чадвар өндөртэй байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах чухал байгаа юм.
0 cэтгэгдэлтэй