Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогт сонгогдлоо 

tsenzuurmn 2023-11-17

Нийслэлийн Ардчилсан Намын даргаар Т.Батцогт сонгогдлоо.
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд Т.Батцогт, Д.Бадарсан, М.Тулгат нарын гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Тэд гурвуулаа НИТХ-д хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд туршлагатай, залуу улс төрчид юм. Мөн тэд гурвуулаа инженер мэргэжилтэй залуус.