Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форум аравдугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Форумын үеэр хөдөө орон нутагт бизнес эрхлэх боломж байна уу, орон нутагт бизнес эрхэлэхэд ямар нэгэн давуу тал байгаа юу, Хөдөө ажлын байр шинээр бий болгох боломж байна уу гэсэн анхаарал татдан багц сэдэв хөндөгдөж төр, хувийн хэвшил өөр өөрсдийн боломжоо олон нийтэд танилцуулна.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн 6 бодлого”-оо танилцуулсан. Энэхүү бодлогын дагуу засгийн газрын үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү шинэ сэргэлтийн 6 бодлого дотор “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого багтаж байгаа. Мал аж ахуй, газар тариалангийн салбар нь өргөн хүрээнд, эрчимтэй хөгжиж байгаа улс гэдэг утгаар энэ салбарын бодлого хөндөгдсөн “Хөдөөгийн сэргэлт” бодлогын асуудал олны анхаарлыг татсаар байна. Энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд “Нээлттэй Төв аймаг” форум Зуунмод суманд зохион байгуулагдах юм.
Тус аймгийн 27 сумын жижиг дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, сум орон нутгийн удирдлага, төрийн байгууллага гээд бүх шатны хүмүүс оролцоно. Орон нутагт шилжин суурьших нэг том шалтгаан нь ажлын байрны асуудал байдаг. Тэгвэл Төв аймаг ажлын байр нэмэгдүүлэх томоохон бодлого барин ажиллаж байна.
Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар: Форумын үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” сэдэвт төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум – Нутгаа зорьё” сэдэвт 27 сумын өдөрлөг, “Төв аймаг – Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” тус тус зохион байгуулагдана.
Төв аймгийн Зуунмод сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл: Төв аймаг нь 1.4 сая хүн амтай Улаанбаатар хотыг хүнсээр, Үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг төдийгүй хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг юм. Иймээс тус аймаг нь Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьж байна.
0 cэтгэгдэлтэй