Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцруулах мэдэгдэл бүхий албан шаардлагыг Ардчилсан намаас хүргүүллээ.
Өнгөрсөн 7 дугаар сард орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан, оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан ч холбогдох албан тушаалтнууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Төлөвлөлт, зохион байгуулалтгүй суурьшлийн бүсүүдэд болсон үер 2023.08.05-ны өдөр дахин давтагдаж эцэст нь 4 хүний амь нас эрсэдсэн юм.
Эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр эрдэнэт хүний амь нас, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулсаар байна.
Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хариуцлагагүй албан тушаалтан, хотын удирдлагуудад найдаж чадахгүй гэдгээ илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй