Амралт зугаалгын цаг эхэлж, иргэд амарч аялаж эхэллээ. Энэ үеэр хорхог боодог, шорлог хийж идэх нь их болдог. Мөн хорхог, боодог, шорлог идэж, араас нь хүйтэн пиво, ундаа, архи хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ нь огт болохгүй хортой гэнэ.
Хэрвээ өөх, тостой халуун хоол, мах идсэний араас хүйтэн зүйл уувал ходоод, гэдэс цочирч, нойр булчирхайн үрэвсэж, элэг өөхөлдөг. Аль болох хэрэглэхээс бүрэн татгалзах хэрэгтэй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлж байна.
