• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 4-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

2023/02/09
: Улс төр
0
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг  эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
Share on FacebookShare on Twitter

Б.Дамдин-Очир

Мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  “…Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь бүгд баригдчихсан байгаа шүү. Яагаад энэ жинхэнэ хулгайч нарыг зарлахгүй байгаа юм бэ” гэж байв. Үүний дараа Т.Аюурсайхан “…Ш.Раднаасэд гишүүний ярьсантай холбогдуулан АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Нэгжлэг хийгээгүй. Гол асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Ганхуягийг хэзээнээс таньдаг болсон, ямар хамааралтайг асуусан” гэсэн. Тэгсгээд чимээгүй болсон. 


Тэгвэл энэ сарын 6-ны даваа гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьсан. Шүүх түүнд хилийн хоригоос гадна нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тодруулбал, Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Отгонжаргал, И.Даваадорж, Х.Нурлат, Б.Батхүү, Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа нартай уулзахыг хоригложээ. Түүнчлэн “…НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр, 20.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан” учраас ийм арга хэмжээ авснаа шүүхээс албан ёсоор мэдээлжээ. 


Харин маргааш нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан юм. Тэрбээр хүсэлтдээ “…УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг ” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө….Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр  зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. …Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас ХНХ-ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа” гэжээ. Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаврын чуулганаар, сайдаас чөлөөлөгдөх нь ойрын үед шийдэгдэх бололтой.

 “Зууны мэдээ” сонин

 

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
Улс төр

Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ

2023/03/30
Удаа дараа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэл хийсээр байгаа Засаг даргыг хэдий болтол тахисаар байх вэ
Улс төр

Удаа дараа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хууль бус үйлдэл хийсээр байгаа Засаг даргыг хэдий болтол тахисаар байх вэ

2023/03/30
70 ЛИЦЕНЗИЙН ҮНЭТЭЙ ГИШҮҮДИЙН СУУДАЛ
Улс төр

70 ЛИЦЕНЗИЙН ҮНЭТЭЙ ГИШҮҮДИЙН СУУДАЛ

2023/03/29
Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
Улс төр

Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна

2023/03/28
Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
Улс төр

Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

2023/03/21
Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно
Улс төр

Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно

2023/03/09
Дараагийнх
Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу

Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
  • Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
  • Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
  • Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev