• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 4-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна

2023/01/23
: Эрүүл мэнд
0
Ч.Уртнасан: Манай улсад томуу, томуу төст өвчний найман өөр төрлийн вирус тархаад байна
Share on FacebookShare on Twitter

ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Ч.Уртнасантай ярилцлаа.

-Одоогоор ханиадны ямар төрлийн вирус түгээмэл тархаад байна вэ?

-Бид улсын хэмжээнд буюу 21 аймаг, есөн дүүргээс долоо хоног бүр сорьц цуглуулаад судалгаа хийдэг. Энэ үеэрээ томуу болон КОВИД-19-ийн судалгааг зэрэг хийдэг. Одоогоор  томуугийн H3N2, А хүрээний H1N1, болон B хүрээний гурван вирус идэвхтэй орчилд байна. Үүнээс гадна томуу төст өвчний 4-5 вирус орчилд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томуугийн хүрээний вирусийн идэвхжил нэмэгдэх хандлагатай болж байна.

 -Хүүхдүүд олон дахин ханиад хүрч байгаа нь юутай холбоотой вэ. Өөр өөр вирусээр халдварлаад байна гэж ойлгож болох уу?

– Хүйтэн улиралтай дэлхийн улс орнуудад хүн жилдээ дунджаар зургаан удаа халдварт өртдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг. Гэхдээ халдварт өртсөн хүн бүрд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй, халдварласан хүн бүр хүндрэхгүй. Энэ нь тухайн хүний дархлааны систем, дадал хэвшилтэй холбоотой байдаг.

Түүнчлэн нэг вирусээр халдварласан хүн дахин өөр вирусээр халдварлаж ханиад, томуугаар өвдөх магадлалтай. Учир нь, би дээр дурдсан одоогоор манай улсад  томуу болон томуу төст өвчний найман өөр төрлийн вирус идэвхтэй орчилд байна. Ханиад, томуугаар өвдсөн хүүхэд болон том хүний дархлааны систэм муудчихсан байдаг тул дараачийн вирусээр халдварлах магадлал өндөр болдог.

Тийм учраас эмч нар хүүхдүүдээ битгий олон хүнтэй газраар авч яваарай, амны хаалт тогтмол зүүлгээрэй, дархлааг нь дэмжээрэй гэсэн зөвлөгөө өгдөг.

-Ханиад  хүрсэн хүүхдүүд амархан хатгаа болж байгаа нь юутай холбоотой вэ?

-Томуугийн А хүрээний гурван төрлийн вирус нь хүүхдэд нэлээн хүндрэл үүсгэдэг. Тэр тусмаа тав хүртэлх насны хүүхдүүдэд хүндрэл үүсгэдэг, ужиг явцтай, удаан эдгэрэлттэй байдаг.  Түүнчлэн томуу, томуу төст өвчин нь хоёр хүртэлх насны хүүхдэд илүү их хүндрэл үүсгэдэг. 

Амьсгалын замын синцитиаль тэргүүтэй  орчилд байгаавирусууд  хатгаа болох бас нэг шалтгаан болж байна.Цар тахлын өмнө томуугийн 1-2 вирус л орчилд буюу түгээмэл бүртгэгддэг байсан. Харин цар тахлын дараачаас өвчлөл нэлээд онцлог болж өөрчлөгдсөнөөс гадна энэ жил найман өөр төрлийн вирус орчилд байна. Өмнө гань зуны улиралд томуугийн вирус намжмал байдалд ордог байсан бол өнгөрсөн зун томуу болон томуу төст өвчний вирус идэвхтэй хэвээр байсан.

-Яагаад вирусийн идэвхжил буурахгүй байна вэ?

–Зөвхөн манай улсад биш дэлхийн олон оронд томуу, томуу төст өвчний вирусийн идэвхжил өндөр байгаа. Энэ тал дээр тусгайлан шинжилгээ хийж байж л шалтгааныг л тогтоох боломжой. Яг одоогоор ийм учраас энэ вирусүүд идэвхжээд байна гэж хэлэх боломжгүй.

–Эцэг, эхчүүд хүүхдээ таслуулахгүйгээр цэцэрлэгт явуулаад л байвал томуу, томуу төст өвчний вирусийн эсрэг дархлаа тогтоно хэмээгээд ханиад хүрээд гайгүй болонгуут нь цэцэрлэгт нь явуулаад эхэлдэг. Энэ зөв үү?

-Тухайн хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрч байгаа бол заавал гэрт нь тусгаарлах ёстой. Энэ нь нэгдүгээрт, бусдад нь халдвар тараахаас сэргийлж байна. Хоёрдугаарт, томуугийн шинж тэмдэг илэрч байгаа болон бүрэн эдгээгээгүй атлаа цэцэрлэг, сургуульдаа явж буй нь хүндрэх шалтгаан болдог. Энэ хоёроос сэргийлэхийн тулд заавал гэрт нь тусгаарлах шаардлагатай. Цар тахлын үед бүх хүүхэд гэрийн хорионд байсан. Гэрийн хорионд байсан хүүхдүүд нийгмийн харилцаанд орсноор вирусийн халдварт өртөмтгий байсан. Вирусийн халдвар авах бүрд дархлаа тогтдог. Дархлаа тогтсноор халдвар аваад өвдсөн ч  хөнгөн байх магадлалтай байдаг. Гэхдээ жилд орчилд орж буй вирусүүд өөрчлөгдөх тохиолдол түгээмэл байдаг учир хүүхэд тухайн жилдээ түгээмэл тархаж буй вирусээр халдварлах өвчлөх магадлал өндөр. Түүнчлэн томуугийн шинж тэмдэг илрээд байгаа хүүхдийг цэцэрлэгт нь явуулснаар дархлаа тогтоно гэж үзэж болохгүй

.-Томуу болон вирусийн ханиад хоёрын ялгарах гол шинж тэмдэг юу вэ?

-Томуу, томуу төст өвчин үүсгэж буй вирусээрээ л гол ялгаатай. Эмнэлзүйн шинж тэмдгээр нь шууд ялгахад хүндрэлтэй. Гэхдээ томуу маш өндөр халууруулдаг.

-Томуу, томуу төст өвчний халдвар хэддүгээр сард оргил үедээ хүрдэг вэ?

-Арванхоёдугаар сарын сүүлчээр эрчимжиж эхлээд нэгдүгээр сарын дунд болон сүүл үед  оргилдоо хүрдэг.

–Томуу, томуу төст өвчин болон  КОВИД-19-өөр зэрэг халдварлах боломжтой юу?

– КОВИД-19-ийн болон ханиадны вирусээр давхар халдварлах бүрэн боломжтой.

–Манай улсад Омикроны ямар ямар хувилбар бүртгэгдээд байгаа вэ?

-Манайд одоогор  BF 1.2, 1.5 түгээмэл байна. Өвчлөлийн хувьд идэвхжил буурч байна. Гэхдээ халдвар бүрэн алга болоогүй.

-Томуу, томуу төст өвчин болон Омикроны халдварын ялгаа нь юу вэ?

-Томуу, томуу төст өвчин, КОВИД-19 аль аль нь амьсгалын замаар халдварладаг. Томуу, томуу төст өвчин болон КОВИД-ын халдварын үед илэрч буй шинж тэмдэг адил төстэй байгаа. Харин КОВИД-19-ийн Омикрон хувилбар нь бусад варианттай харьцуулахад хүндрэл багатай, тархалт өндөртэй байгаа. Омикрон хувилбарыг томуутай харьцуулахад хоолой өвдөх нь түгээмэл байсан.

-Томуугаас гадна өөр ямар халдварт өвчин түгээмэл тархаж байна?

-Одоо томуугийн дэгдэлтийн оргил үе учраас эмнэлэгт хандаж буй тохиолдлын олонх нь амьсгалын замын халдвар байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор нэмэлтээр 619 ор дэлгээд байна. Үүний 407 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт байна. ХӨСҮТ дээр гэхэд 200 нэмэлт ор дэлгээд байна.  Сүүлийн 21 хоногийн байдлаар томуугийн дэгдэлт өссөн хандлагатай байна. Насны бүлгээр нь авч үзвэл амбулатороор үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 60 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд байгаа юм.

Түүнчлэн амьсгалын замын өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 15 хүртэлх насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Томуугийн А хүрээний H1N1 вирусээр жирэмсэн эхчүүд, сахартай болон жингийн илүүдэлтэй хүмүүс халдварласан тохиолдолд хүндрэх тохиолдол түгээмэл байна.

Эх сурвалж: Otoch.mn

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Дараагийнх
Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал

Уушигны хатгалгаагаар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараах гэрийн асаргаа хамгийн чухал

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
  • Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
  • Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
  • Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev