Манай дэлхий дээрх хүн ам 8 тэрбум иргэнтэй болсон. Харин найман тэрбум дахь иргэн Монгол хүү болж тодорсон нь сайхан мэдээ байлаа.
Тодруулбал, Австралийн нийслэл хот Канберра хотод ажиллаж, амьдарч буй Эрдэнэцогтын Лхагвасүрэн, Батжаргалын Ананд нар өчигдөр шинэ хүнээ өлгийдөн авчээ. Тэд хүүдээ Мэргэн гэдэг нэр хайрласан бөгөөд Мэргэн хүүг дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр Австраличууд дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр бүртгэсэн байна.
Мөн хүүгийн аав цахим хуудасдаа “Шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү НҮБ-ийн тооцооллын дагуу дэлхийн хүн ам найман тэрбум хүрэх өдөр аав ээждээ ирж хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. (Найман тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү. Миний хүү Австрали Улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан билээ. Хамгийн мундаг ажлыг хийсэн хайрт эхнэр Лхагвасүрэндээ баярлаад баршгүй нь* гэж бичжээ.