• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Нийслэл дэх нүүдэл суудал хэзээ цэгцрэх вэ

2022/11/16
: Нийгэм
0
Нийслэл дэх нүүдэл суудал хэзээ цэгцрэх вэ
Share on FacebookShare on Twitter

Хотыг тэлэх, төвийн түгжрэлийг задлах ажил нийслэлийн захиргаагаар эхлээд жил тойрч байна. Яармагт хотын захиргааны шинэ барилга сүндэрлэж эхлэхтэй зэрэгцэн 2019 оны эхээр нүүлгэхээр төлөвлөж байсан. Гэтэл түүнээс хойш гурван жил өнгөрсөн ч Хангарди ордныхон талбайн баруун талдаа үлдлээ. Харин оны өмнөхөн нэг хэсэг нүүдэл суудал болсон нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба зэрэг зарим бүтцийн 400 гаруй хүн шинэ байрандаа төвхнөв.

Харин өнөөдрийн байдлаар хотын захиргаа нүүнэ эсвэл нүүхээ болилоо гэсэн ямар нэг тодорхой шийдвэр гараагүй гэдгийг албаны хүн хэллээ.

Дараагийнх нь есдүгээр сарын эхээр нүүх шийдвэр нь гарсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам юм. Яамнаас гадна түүний харьяа байгууллагууд,  инновац технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэхээр болов. Технологийн салбарынхан нисэхэд нүүж очсоноор хуучин нисэх буудлаа ашиглаж инновацын төв болгон хөгжүүлнэ гэсэн амбицтай. Харин Засгийн газраас чиглэл өгснөөс хойш 60 хоног өнгөрсөн ч нүүх хөдөлгөөн ямар нэг байдлаар хийгдсэнгүй. Тухайн үед салбарын сайд Н.Учрал “Буянт-Ухаа бол Монголын техникийн соёлын түүчээ болсон олон зуун инженерийн босгосон томоохон бүтээн байгуулалт.

1925 оноос хойш иргэний нисэхийн салбарынхан инженерүүдийн тусламжтайгаар бага оврын агаарын тээврийг өөрсдөө зохион байгуулж, сансарт монгол хүн анх удаа ниссэн гээд иргэний нисэхийн олон ололт амжилтаар Буянт-Ухаа нэрлэгддэг. Тиймээс Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах үүднээс болон төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотой Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын тодорхой хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд шилжин байршина” гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар яам, харьяа байгууллагууд төвөөс нисэх рүү нүүж эхлэх юм бол ажилчдынх нь талаас илүү хувь нь гарах өргөдлөө өгнө гэснээс  боловсон хүчний хомстолд орохоос сэргийлж нүүх суух асуудлаа түр азнаж буй бололтой. Бид энэ талаар Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны албан ёсны эх сурвалжаас тодруулахад “Засгийн газрын чиглэл гарсан учраас нүүхээр төлөвлөж бэлтгэл ажил хийж байна. Харин IT парк, И-Монголиа-гаас эхлээд ямар газар, хэлтэс нь нүүх вэ гэдгийг мэдэхгүй. Яам нүүх юм бол ажлаас гарна, өргөдөл өгнө гэж эсэргүүцсэн зүйл байхгүй. Албан ёсны бичиг сачиг өгсөн зүйл алга” гэсэн тайлбарыг өглөө.

Төрийнхний Яармаг руу нүүх нүүдлийн цуваа БОАЖЯ-аар үргэлжилнэ. Сүүлд есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэхээр болсон. Ингэхдээ Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулах шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ хэлсэн. Тэгвэл БОАЖЯ хэзээ нүүх талаар лавлахад “Ирэх долоо хоногт нүүнэ. Бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ. Түүнээс гадна хоёр дахь том хот болох Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс рүү мөн л төрийн зарим байгууллагуудыг нүүлгэнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд мэдэгдээд байгаа. 150 мянган хүний багтаамжтай хэмээн төлөвлөөд байгаа шинэ хот дэд бүтэцтэй болчихвол энэ хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэх нь ээ.

Ийнхүү нийслэлийн яамд, төрийн захиргааны байгууллагуудыг нийслэлээс нүүлгэх Засгийн газрын шийдвэр гараад жил тойрч байхад нүүдэл суудал цэгцрэх нь битгий хэл боловсон хүчний асуудалтай тулгарч мэдэхээр болжээ. Нөгөө талаас түгжрэлийн төв цэг болсон Нисэх, Яармагийн асуудлыг шийдвэрлээгүй байж нэмж төвлөрөл үүсгэх нь зөв эсэх талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

2023/02/03
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийгэм

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

2023/01/16
Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо
Нийгэм

Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо

2023/01/12
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
Нийгэм

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023/01/06
ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХЭРҮҮЛ-3
Нийгэм

ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХЭРҮҮЛ-3

2023/01/04
Машинд амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой байна гэв
Нийгэм

Машинд амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой байна гэв

2023/01/03
Дараагийнх
Хамтарсан багаар хэрэгжүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, гэр бүлийн бүх гишүүдэд цогц үйлчилгээ үзүүлнэ

Хамтарсан багаар хэрэгжүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, гэр бүлийн бүх гишүүдэд цогц үйлчилгээ үзүүлнэ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev