Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үеэр Сэлэнгэ аймгийн харъяат Б.Орхонбаяр улсын заан цолыг хүртсэн. Энэ үеэр “Монзол” группийн зүгээс гурван өрөө байрны батламж гардуулсан юм. Харин өчигдөр “Саруул шилтгээн” гээд хотхонд гурван өрөө байрыг өгөхөөр гарын үсэгтэй гэрээ байгууллаа.
Энэ үеэр Улсын арслан Б.Орхонбаяр “ “Монзол” группын хамт олонд баярлалаа гэж хэлье. Өөрөө сонголтоо хийж авч байна. 77 мкв гурван өрөө байр байна. Бөх сонирхдог нийт Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье” гэв.


Саруул шилтгээн хотхон нь хүний эрүүл мэндэд ээлтэй технологийг нэвтрүүлж евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан бүтээгдэж буй орчин үеийн чиг хандлага бүхий орон сууц юм.
