Насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлдэг байжээ. Тодруулбал, төрсөн ээж нь 15 настай охиныхоо биеийг үнэлүүлж, мөнгийг нь өөрийнхөө дансаар авдаг байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
15 настай С нь фэйсбүүк группуудэд “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй. Чат” гэх зар байрлуулж, бусадтай бэлгийн харьцаанд орж төлбөр болох мөнгийг төрсөн эх Х-ийн данс руу шилжүүлдэг болох нь тогтоогдсон байна.